1.1 MNTT стэйблкойн нь "Өү Ти Си Финаншл" ХХК-ийн эзэмшил, удирдлагад хөгжүүлж, хэрэгжүүлж буй дижитал санхүүгийн бүтээгдэхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид "Үйлчилгээний нөхцөл" гэх)-өөр MNTT стэйблкойн, түүнтэй холбоотой албан ёсны вэб сайт болон аппликейшнүүдийг (цаашид "Платформ" гэх) татан авч, бүртгүүлж, ашиглаж буй этгээд (цаашид "Хэрэглэгч" гэх) болон "Өү Ти Си Финаншл" ХХК (цаашид "Үйлчилгээ эрхлэгч" гэх) нарын хооронд үүсэх харилцааг зохицуулна. Хэрэглэгч нь Платформыг ашиглахаас өмнө энэхүү үйлчилгээний нөхцлийг уншиж, ойлгон, хүлээн зөвшөөрөх үүрэгтэй бөгөөд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд талуудын хооронд хүчин төгөлдөр хууль зүйн харилцаа үүссэнд тооцно.
1.2 Үйлчилгээ эрхлэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй бөгөөд уг өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэлгүйгээр MNTT стэйблкойны вэб сайт болон/эсхүл аппликейшнд нийтэлж, хүчин төгөлдөр мөрдүүлнэ. Өөрчлөгдсөн нөхцөлтэй тогтмол танилцах, хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх нь Хэрэглэгчийн үүрэг бөгөөд хэрэв шинэчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Платформын ашиглалтыг зогсоох эсхүл өөрийн аккаунтыг устгуулах боломжтой.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж буй Хэрэглэгчдэд хамааралтайгаар үйлчлэх бөгөөд гадаад улсаас MNTT стэйблкойн, түүний вэб сайт болон аппликейшнд хандсан тохиолдолд тухайн улсын хууль, дүрэм журмыг Хэрэглэгч өөрөө хариуцан мөрдөнө.
Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1 "Апп" гэж Үйлчилгээ үзүүлэгчийн ажиллуулдаг, Харилцагчид MNTT стэйблкойн болон бусад холбогдох виртуал хөрөнгийг илгээх, хүлээн авах, удирдах боломжийг олгодог, блокчэйн суурьтай түрийвчний үйлчилгээ үзүүлдэг гар утасны аппликейшнийг.
2.2 "Харилцагч" гэж энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Апп-ыг ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийг.
2.3 "Үйлчилгээ үзүүлэгч" гэж MNTT стэйблкойн, түүний аппликейшн болон холбогдох үйлчилгээг эзэмшиж, хариуцан ажиллуулж буй Өү Ти Си Финаншл ХХК-ийг.
2.4 "Харилцагчийн бүртгэл" гэж Апп-д Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч үүсгэсэн, баталгаажуулалт хийгдсэн, дахин давтагдашгүй хэрэглэгчийн бүртгэлийг (Account).
2.5 "Цахим хэтэвч" эсхүл "Түрийвч" гэж Апп дотор Харилцагчийн MNTT стэйблкойн болон бусад виртуал хөрөнгийг удирдах, гүйлгээ хийх зориулалттай, Харилцагч өөрөө хяналтаа хадгалдаг цахим дансыг. Энэ нь хадгаламжийн бус (non-custodial) шинж чанартай байна.
2.6 "Үйлчилгээ" гэж MNTT Апп-аар дамжуулан Харилцагчид үзүүлж буй виртуал хөрөнгө илгээх, хүлээн авах, удирдах болон холбогдох бусад дижитал үйлчилгээг.
2.7 "Шимтгэл" гэж Апп-ын тодорхой үйлчилгээ, гүйлгээнээс Үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон болон ашиглагдаж буй блокчэйн сүлжээнээс хамааран үүсэх хураамжийг.
3.1 Монгол Улсын иргэн бөгөөд 18 (арван найм) болон түүнээс дээш настай этгээд MNTT стэйблкойн, түүний вэб сайт болон гар утасны аппликейшнийг (цаашид "Апп" гэх) ашиглах эрхтэй байна. Хэрэв хууль тогтоомжид өөрөөр заасан тохиолдолд тухайн шаардлагыг баримтална. Насны шаардлагыг хангаагүй этгээд Апп-ыг ашигласнаас үүсэх аливаа эрсдэл, хариуцлагыг өөрөө бүрэн хүлээнэ.
3.2 Харилцагч нь MNTT Апп-ыг бүрэн ашиглахын тулд дараах бүртгэл, баталгаажуулалтын шатлал-ыг заавал дамжуулна. Бүртгэлийн шатлал бүрт хамаарах мэдээлэл болон нээгдэх боломжит үйлчилгээнүүд дараах байдлаар тодорхойлогдоно:
| Шатлал | Шаардлагатай мэдээлэл | Нээгдэх функцууд |
|---|---|---|
| Анхан шатны бүртгэл | • Овог, нэр • Имэйл хаяг эсхүл утасны дугаар |
• Апп-д нэвтрэх • Суурь мэдээлэл харах |
| Төрийн мэдээллийн баталгаажуулалт (ХУР, ДАН) | • ДАН системийн баталгаажуулалт | • Харилцагчийн мэдээлэл баталгаажих |
| KYC баталгаажуулалт | • Цээж зураг • Иргэний үнэмлэхийн зураг |
• MNTT стэйблкойн ашиглах • Шилжүүлэг, хөрвүүлэг хийх |
3.3 Харилцагч энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр өөрийн хувийн мэдээллийг MNTT стэйблкойнтой холбоотой үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Өү Ти Си Финаншл ХХК болон түүнтэй хамтран ажиллагч түнш байгууллагууд ашиглахыг зөвшөөрсөнд тооцно.
3.4 Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн мэдээллийг зөвхөн хуульд нийцсэн үндэслэлээр, Харилцагчийн зөвшөөрөлтэйгээр гуравдагч түнш байгууллагад дамжуулж болох бөгөөд түнш байгууллага нь үйлчилгээний онцлогоос хамааран нэмэлт мэдээлэл шаардах боломжтой.
3.5 Харилцагч нь Апп-д нэвтрэхдээ ашигласан бүх мэдээлэл, нэвтрэх эрх, баталгаажуулалтын хэрэгсэл болон Апп-ыг суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлыг өөрөө бүрэн хариуцна. Харилцагч дараах үйлдлийг хийхийг хориглоно:
4.1 Харилцагчийн хувийн мэдээлэл нь MNTT стэйблкойн үйлчилгээний хүрээнд онцгой ач холбогдолтой бөгөөд энэхүү Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Монгол Улсын холбогдох хуулийн хүрээнд цуглуулж, ашиглаж, хамгаална. Харилцагчийн хувийн мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй.
4.2 Үйлчилгээ үзүүлэгч болох Өү Ти Си Финаншл ХХК нь холбогдох хууль тогтоомж болон Нууцлалын бодлогод заасан үндэслэл, журмын дагуу Харилцагчийн хувийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага, зохицуулагч байгууллага болон хуульд заасан тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулж болно.
4.3 Харилцагч энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр өөрийн хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулах, ашиглах, боловсруулахыг Үйлчилгээ үзүүлэгчид зөвшөөрсөнд тооцно. Үүнд:
4.4 Харилцагч нь Апп болон вэб сайтад хадгалагдаж буй өөрийн мэдээлэл (бүртгэлийн мэдээлэл, хандалтын түүх болон холбогдох өгөгдөл)-ийг хүсэлт гарган хянах, татан авах, хуульд нийцсэн хүрээнд устгуулах эрхтэй бөгөөд уг хүсэлтийг Үйлчилгээ үзүүлэгчийн албан ёсны цахим шуудангаар илгээнэ. Холбогдох хүсэлтийг Өү Ти Си Финаншл ХХК-ийн info@mntt.mn албан ёсны холбоо барих хаягаар хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
5.1 MNTT стэйблкойнтой холбоотой вэб сайт болон аппликейшн нь гуравдагч этгээд болох түнш байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, мини-аппликейшнийг өөрийн платформд нэгтгэн санал болгож болох бөгөөд эдгээр нь Харилцагчид нэмэлт боломж, үйлчилгээ үзүүлэх зорилготой байна.
5.2 Харилцагч тухайн түншийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, мини-аппликейшнийг ашигласнаар уг түнш байгууллагын тусгайлан тогтоосон үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон холбогдох журамд автоматаар хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
5.3 Үйлчилгээ үзүүлэгч болох Өү Ти Си Финаншл ХХК нь түнш байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээний чанар, тасралтгүй ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, хууль ёсны байдалд ямар нэгэн баталгаа гаргахгүй бөгөөд түншийн үйлчилгээтэй холбоотойгоор Харилцагчид учирсан аливаа шууд болон шууд бус хохиролд хариуцлага хүлээхгүй.
6.1 MNTT стэйблкойн, түүний вэб болон аппликейшний үйлчилгээнд холбогдох гэрээ, үйлчилгээний нөхцлийг Өү Ти Си Финаншл ХХК нь биелүүлээгүйгээс Харилцагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
6.2 Харилцагч MNTT платформд бүртгүүлэхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах үүрэгтэй. Мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрөө тохиргоо хийж, шинэчилсэн байх үүрэгтэй бөгөөд үүнээс үүдсэн аливаа хохиролд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
6.3 Харилцагч бүртгэл, цахим хэтэвч, аппликейшн болон холбогдох платформ дээрх мэдээллийн аюулгүй байдал, нууцлалд өөрөө хяналт тавих үүрэгтэй.
6.4 Гэнэтийн, урьдчилан таамаглах боломжгүй хүчин зүйлс (байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, сүлжээний доголдол, интернэт болон тог цахилгаан тасалдал, халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл гуравдагч этгээдийн системийн доголдол) үүссэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй бол хариуцлага хүлээхгүй.
7.1 MNTT стэйблкойн, түүний вэб, аппликейшний үйл ажиллагаатай холбоотой Харилцагчийн аливаа гомдол, маргааныг талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
7.2 Зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэх болно.